Монгольский перевод Х. Пэрлээ
Игорийн цэрэглэсэн тууж. Улаанбаатар, 1956.
- 1. Хутаг-алдарын хүү, Игорийн цэрэглэсэн гуниглант туужийг хууч үгээр үүсгэн үгүүлбэл, таатай биш үү бидэнд, дүү нар аа?
- 2. Боянь (туульч)-ийн сэтгэлгээр эх-лэхгүй,одоо цагийн явдлаар анхалъя.
- 3. Боянь мэргэн тул хүний явдлыг магтья гэвэл сэтгэл нь модон дээгүүр хөхвөр бүргэд мэт элэн хальж, хедөө талд хүйлэн хөх чоно мэт дүү дэг билээ.
- 4. Боянь анхан цагийн дажин хямралыг дурсан ярьдаг белгөө. Арван шонхрыг хун-гнйн сүрэгт тавихад иь аль нэгий нь гүйцмэгц, тэр хун эртний Догшнн-алдарыг, Хасаг цэргийн өмнө хан Редедийг хороосон эрэлхэг Өсех-алдарыг Хутаг-алдарын сайхан Романыг магтан дуу эгшиглэдэг байжээ.
- 5. Дүү кар аа, Боянь (туульч) хунгийн сүрэгт арван шонхор тавьдаггүй, мэргэн хуруугаа уянгат чавхдасанд хүрмэгц, тзр чавхдас нь өөрсчеө вангуудын алдрыг дуурсган хаигнкадагсяан.
- 6. Эртний ертөнцийн-эзэн вангаас эхлээд, орос газраа өмөглөн, кифчак газарт идэрхэг цэргээ хушуучлан,
- 7. сзт-гэл зүрхээ ид хаваар үзүүлэн, чин баатар ухаанаа хөг-жеөсөн одоогийн Игорь ван хүртэлх энэ туужийг эхэлье, дүү нар аа.
- 8. Тэр цагт Игорь ван гэгээн нарыг хяламхийн үзэхэд наран зүгзэс бараан сүүдэр буун,
- 9. дайчнн цэргкйн нь бүрхсэнийг хараад:
- 10. „өмөг цэрэг, дүү нар аа! олзлогдон баригдсанаас огтлогдон үхсэн нь дээр бнш үү, дүү нар аа,
- 11. ингээд хурдан хөлөгтөө мордож, цэнхэр Дон мөр-нийг үзье"
- 12. гэж өмөг цэрэгтээ үгүүлжз-э. Вангийн сэт-гэл нь шунаг хүслэндээ автагдан их Дон мөрнеөс ам-сах хүсэл нь муу ёронд торон тогтсонгүп.
- 13. „Орос хө-вүүд, та нартай цуг явж, кппчак талын захад нь жа-даа хугалж, тэргүүнээ авахуулах бугоу эсвэл, Дон мөрнөөс дуулгаараа ус ууна бн" гэжээ.
- 14. Хуучин цагийн алтан гургалдай, Боянь (туульч) аа! алтан гургалдай минь, сэтгэлгыйн найлзуур модоор дэвхцэн үүлэн доогуур оюун бнлгзэр элэн халнн, энэ ца-гийн хоёр хугасыг эвлүүлэн зүйж, алтан гургалдай минь, эдгээр цэргийг жиргзн магтаасай чи. Трояны замаар хээр талыг дамжин уул давж, түүний ач,
- 15. Игорийн дууг эгшиглэн:
- 16. „Их салхпнд өртөн талыг туулан щонхрууд ирэв үү. Алагтууны сүрэг нь их Дон мөрнийг тэмцэв үү".
- 17. Эсвэл Сула голын тэртээ агт нь янцгаалдан, алдар нь Киев балгадад хангинан байна.
- 18. Шинэ балгадад бүрээ татаж, Путивль хотод т.угаа босгож байна гэж Бошогт тзнгэрийн ач Боянь мэргэн эхэлж дуулууштай буюу. Игорь ван энхрнй Даян-ззэн ахыгаа хүлгэлззн байжзэ.
- 19. Тэгтэл догшин бух гөрөөс Даян эззн Игорь ванд:
- 20. Ганц дүү, ганц гзгээн гэрэл Игорь чи мкнь! бид хоёулан Хутаг-алдарын хөвүүд биш үү.
- 21. Хурдаи хөлгее змээллэ дүү минь.
- 22. Миннйх бэлэн зэлзн, Кур хотын өмнө эмээл-лээстзй бий.
- 23. Курнйнхэп минь бүрзэк дуунаар манцуйлж дуулган дор бүүвээлж, жадкы үзүүрээр угжуулсан цуу-тай дайчин цэрэг бплээ.
- 24. Замаа тэд мэддзт, жалгаа тэд таньдаг. Нум нь хөвчлөөстэп, сумкы ховд нь нээлгээс-тэй, сзлэм нь ирлээстэй.
- 25. Өөрсөддеө нэр, ноёкдоо алдар хайж хөдөө талд хүйлэн хөх чоно мэт давхилДнам бу-юу" гэжээ.
- 26. Тэгзэд Игорь ван, алтан дөрөөгөө дерөөлж, ариун талаар аялан оджээ.
- 27. Игорь вангийн замыг нар харан-хуйлан хааж шөнө мэт болж,
- 28. Игорийг гаслан сүрдүү-лэхэд нь жигүүртэн цочин сзрж, араатан гиншин га-салжээ.
- 29. Див тэнгэр хирдхийж модны орой дээр сууж: үл таних газарт Ижил мөрөнд, Тэнгис хавьд, Сула гол орчимд, Судаг хотны газарт Корсун хотод, Тмуторко-ны онго цалгн чамайг ч сонстугай гэж хашгарнам.
- 30. Кип-чак нар ч зам гаргаагүй газраар их Дон меркий зүг тзмцэж тэрэг нь шөнө дүлд хяхнах нь үргэсзн хун мэт. Игорь ван дайчин цэргээ Дон мөрний зүг удирдан явнам.
- 31. Түүнд дайралдах гай гамшгийг царс модон дээрх жигүүртэн тосч, чоно жалганд ульж байгаа иь айдас хүрмээр. Бүргэд сэг ясан дзэр, араатныг хиагалаидал-лаж үнэг улаан бамбайг харан хуцаж байнам.
- 32. Аяа орос нутаг нзгэнт болдгийн цаана хоцров!
- 33. Шөнө удтал харанхуйлж нар туяаран гийхэд,
- 34. хө-дөө талд будан татсан байжсэ.
- 35. Алтан гургаллайн жир-гэлгээн намдаж алагтууны шулганаан дэгджэз.
- 36. Орэс хевуүд өөрсөддөө нэр, ноёндоо алдар хайж уудам та-лыг улаан бамбайгаар хашжээ.
- 37. Сугар гаргийн өглөө эрт Кипчак тзрсүүд цэргийг няцар гишиглэж, хээр талд харвасан сум тархаж, кип-чак гуа бүсгийнүүдийг алт торгомсог, таж магнагтай нь авч давхилдаж байна.
- 38. Кипчак цув, бүтээлэг, нэхий хувцас, элдэв үнзтэнгээр нь намаг боргионд шал дэв-сэж зам засдаг болжээ.
- 39. Улаан туг, цагаан унжлага улаан молцог, мөнгөн ишийг Хутаг-алдарын. эрэлхэг хөвүүн (Игорь)-т өргөн барьжээ.
- 40. Хээр талд Олегий эрэлхэг удмууд нүүгэлтэж бай-нам. Хол ч газар ирж дээ!
- 41. Тэд шонхорт ч, начинд ч, хар хэрээ болсон тэрсүүд Кипчак чамд ч хорсгол тө-рүүлээгүй л юмсан даа!
- 42. Гзак хаан хөх чоно мэт зуга-тан, Кончак хаи, нх Дон мөрөн орох зам зааж явна.
- 43. Маргааш нь маш эрт үүрнйн цусан туяа татаж гэ-гээн болохыг зөгнөн бэлэгдэж бав бараан үүл тэнгис зүгээс нүүж
- 44. дөрвөн нарыг халхлах гэж үүлнээс хөх гялбаа цахилан, лут аянга дуурсах нь байна.
- 45. Их Дон мөрнөөс сум бороо мэт цутгарна.
- 46. Их Дон мөрний дэр-гэд Каял голд жад ч хугарах нь, кипчак дуулганд сэ-лэм ч ир нь гялайх нь дээ!
- 47. Аяа, орос нутаг чн нзгэнт болдгийн цаана үлджээ!
- 48. Салхин тэнгэрийн ач салхидэнгис зүгээс Игорь ван-гийн эрэлхэг цэргийг сумаар үлээнэм.
- 49. Газар дэлхий хүнгэнэн гол ус булингартан урсаж, хзэр талын тоос бүрхэн туг дэрвэж,
- 50. Дон тэнгпс хоёрын зүгээс кипчак нар айсаж,
- 51. тал бүрээс нь орос цэргийг бүсэлжээ.
- 52. Шу-ламсын үрс хашгаран хашнж, эрэлхэг орос хөвүүд улаан бамбайгаараа хөдөө талыг хааж байжээ.
- 53. Догшин бух гөрөөс мэт Даян-эзэн таи! чи тулал-даанд урагшлан орж дайчин цэргийн зүг сумаа цацаж харлаг илдээрээ дуулгы нь цавчнн ханпшуулж байкам.
- 54. Алтан дуулгаа гялалзуулан бух герөөс мэт довтолсок газар бүхэнд нь кипчакпнн толгой өнхөрч байна.
- 55. Ха-тан сэлмээрээ Авар газрын дуулгы нь хагар хагар цавч-жээ.
- 56. Догшин бух гөрөөс Даян-эззн! дүү нар аа, Чернигов балгадын эцгийн алтан ширээ, нзр төр, зд агуурс, амраг гуа Глебын охин, ижилдзн закшсан бүхнээ мар-тан яваа хүнд аль шарх хайран байх билээ.
- 57. Трояны мөчлөг өнгөрч Догшии-алдарын цаг үе нөг-цөж Хутаг-алдарын хүү Олегийн цэрэг дайн болж вн-гөрсөн бөлгөө.
- 58. Олег эвдрэл хямралыг нлдээр хпйж, сумаа газар дэлхийд цацалж бнлээ.
- 59. Тмуторконь балга-дад алтан дөрөөгөө дөрэөлөх
- 60. чимээгий нь эртний их Хутаг-алдар сонсож,
- 61. өглөө бүр Чернигов балгадад Даян- эзнкй хүү Ертөнцийн-эзэн чихээ таглан байжээ.
- 62. Олегийн хорсголыг авах гэж Арвижих-алдарын хүү эрэлхэг залуу Борис вангийн алдры нь шүүвэрт авчраад,хөх когоон дэзр хувцсы нь дэлгүүлжээ.
- 63. Каял голоос эц-гийнхээ Ю.ез дахь Софийн сүмд Унгар жороо мориор дамнуулак хүргэхийг Хутаг-дайчин тушаажээ.
- 64. Бадрах-"алдарын хүү Олегийн үед дажин хямрал таригдан ур-гаж егөөмор-тэнгэрийн ачийн эд агуурс бусниж, ноё-дын эвдрэл хямралд хүний амь нас саагджээ.
- 65. Тэхэд орос газарт тариачкы чөх чөх гэх нь цөөрч, хэрээ хүүр сэг хузаан гуаглалдах нь олширч алагтуу олз хайж, шулганадаг болж билээ.
- 66. Тэр цэрэгдэл, тэр аяны цаг тийм бөлгөө. Тийм (Иго-рлйн) цэрг дайныг ердөө сонсоогүй билээ. Өглөө эрээс үдэш хүртэл, үдшээс үүр цайтал, кипчак нутгийн дунд таннхгүй газарт хатан зэзт сум нисэн, дуулганд сэлэм харшин хангинаж, харлаг жад тачигнан байжээ.
- 67. Хар газарт морин туурайгаар яс хатгагдан цацагдаж цусаар бялдагдсаи билзэ. Орос газарт уй гашуу дэг-дззжээ.
- 68. Үүрийн хяраанаас өмнө эртлэн юу шуугиж,
- 69. юу хан-гинах нь надад дуулдав? Хайрт ах Даян-эзэн нь хайр-лалтай аж. Игорь ван цэргээ эгүүлж байна.
- 70. Анхны едөр тулалдаж, дэд өдөр хатгалдаж, гутгаар өдөр дунд Игорь вангнйн туг нь гудайн унажээ.
- 71. Энд тургэн урс-галт Каял гол дээр ах дүү хоёрын хагацал болж,
- 72. энд цусан дарс хүртсэнгүй;
- 73. энд эрэмгий орос хөвүүд ху-рим тойгоо төгсгөж, хадам нарыг ханатал зооглуулаад харнн өөрсдөө орос газрын төлөө халуун амиа алдаж дээ.
- 74. Өвс харамсан бөхийж, мод ч гашуудан мэхийжээ. Бас л цэнгэлгүй боллоо.
- 75. Цэргийг цөл халхалжээ, дүү нар аа. Өгеөмөр-тэнгэрийн ач хүүгийн цэрэг ангид өшил босч,
- 76. Трояны газар охин мэт орж хунгийн жи-гүүрзэр Дон мөрний дэргэдэх хөх тэнгисийг цалгилуу-лан, элбэгийн цагийг балбачин хеөжээ.
- 77. Хөнөөлтнийг эсэргүүцсэн вангуудын тэмцэл зогсчээ. Учир нь ах дүүдээ „энэ ч минийх, тэр ч минийх" гэснээс буюу. Тэгээд вангууд ечүүхэн юмыг „энэ их" гэлцэж, еор зуураа хямрал дэгдээдэг боллоо.
- 78. Тэхлээр нь хөнөэл-төн тал бүхнээс нь орос газарт ялан ирцгээжээ.
- 79. Аяа, шувуудыг жанчсаар шонхор тэнгисийн зүг алс-лан нисч дээ!
- 80. Игорь вангнйн эрэлхэг дайчид амьлах-гуйнь!
- 81. Карна, Желя хоёр тэнгэр дөлт эзэртээ гал цац-руулан,
- 82. орос газраар дахин хиагалжзэ.
- 83. „Хайртнаа сзт-гэх ч үгүй, бодох ч үгүй, үзэх ч үгүй, бас алт менгө бүр эдлэхгүй болов" гэж орос гэргийд цуохиралдан уйлжээ.
- 84. Тэгээд Киев балгад гашуудан знэлж, Черкигов бал-гад гайтан ёолжээ.
- 85. Дүү нар аа. Орос газар гунилан хальж орос газрын дунд сэтгэл зобнил болжээ.
- 86. Ван-гууд өөр зуураа хямрал дэгдээхэд хенөөлтон, орос газрыг уулгалан ялж,
- 87. өрх бурээс хэрэмний арьс гувч-даг бүлгээ.
- 88. Хутаг-алдарын тэр эрэлхэг хөвүүд Игорь ван, Даян-эзэн хоёр цуугилаар хар сэтгэлийг сзргээ-жээ. Хэрүүл баруулы нь тэдний эцэг, Киев баладын догшин,
- 89. их Хутаг-алдар ван намхруулаад хүчирхзг цэрэг, харлаг илдээр, кипчак газрыг довтлон аянга мзт дийлж, товцог жалгы нь тэгшлэн, гол мөрөн, иуур усы нь булингартуулан шанд, бамбалзууры нь эгшээн хуу-райлсан билээ. Хөнөөлт Кобяк хаакыг тэнгисийн тохой-гоос хагацааж Кипчак их төмөр цэргзэс нь хуй салхи мэт ховх татаж Киев балгад дахь Хутаг-алдарын бяцхан өмөг цэргийн ордонд аваачжээ.
- 90. Тэид харьчуул, венец, грек, морав иар Хутаг-алдарын алдрыг магтан дуулалдаж, Кипчакийн Каял голд хамаг юмаа живүүлж, Оросын алтан эрдэнэсийг асгаруулсаи Игорь ванг ззм-лэлдэж байна.
- 91. Энд Игорь ван алтан эрвээлжээсээ шил- жирч боолын янгианд мордоход,
- 92. балгад хэрмэнд зориг шантран зугаа цэнгэл гудайн намхарчээ.
- 93. Харин Хутаг-алдар ноён уулсын дээрх
- 94. Киев балга-дад муухай зүүд зөн үзэж: „энэ шөнө үдшээс эхлзн намайг агар зандаи орон дээр бараан бүтээлгээр хучиж,
- 95. уй гашуу хутгалдсан хөх дарс надад шавхан хийж,
- 96. харь хөнеөлтш-ш хоосон хеө хуягаар цээжин дээр минь том сувд асгаж намайг энхрийлэв.
- 97. Алтан дээвэрт тэрмэнд бяцхан ван бас шнрээнд суугаагүй.
- 98. Үдшээс эхлэн шөнө турш бор хэрзэнүүд
- 99. Плесенийн дэргэд хнагалал-дан, хотын өмнөх Князь горхнны ой байж, хөх тэн-гист (хэрээд) явчнв"гэжээ.
- 100. Тэхэд бояр сайдууд ванд:
- 101. „Ваитаан, уй гашуу оюу-ны чннь нэгэнт дүүргзв.
- 102. Тмурторконь балгадыг олзолж буюу Дон мөрнөөс дуулгаараа ус уух гэж хоёр шон-хор эцгийн алтан ширээнээс ннсэн одоод, хөнөөлтний сэлмэнд жигүүрээ хяргагдаж, бнеэ төмер хүлээсэнд өртөежээ" гэжээ.
- 103. Гутгаар өдөр харанхун аж: хоёр наран бүрийн бүд-гэрч хос улаан цацраа нь унтарч, тэдэнтэй цуг хоёр залуу сарак болсон Олег, Хутаг-алдар нар харанхуйд халхлагдаж тэнгнст шингэж, хин (угсаатан) нарт их эрмэг сэтгэлпнг хегжөөжээ.
- 104. Каял гол дээр гэрлийг ха-ранхуй бүрхэж,
- 105. орос газарт кипчак нар ирвэсийн улаан цурав мэт тарак түгжээ.
- 106. Алдар дээр сонжуур нэгэнт бууж,
- 107. эрх чөлөен дээр хүчирхийлэг нэгэнт дэлдэж,
- 108. див онго хөсөрт хаягджээ.
- 109. Тэгээд гот овгийн гуа бүс-гийчүүл хөх тэнгиспйи хөвөөн дээр дуулалдсан нь: Орос алтаар хангинаж, Боз ноёны үеийг магтан дуу-лалдаж, Шаруканы өшөөг хүсэн санагалзаж байнам.
- 110. Харин бнд өмөг цэрэг нэгэит зугаа цэнгэлгүй байна гэжээ.
- 111. Тэр цагт нулимс холнлдсон сайхан үгээ цувруулан:
- 112. „Аяа, хүүхэд минь, Игорь, Даян-эзэн хоёроо! Та нар, Кипчакийн газрыг илдээр знэлгэн,өөрсөддөө алдар хай-хаа эрт эхэлжээ. Гэвч нэр төргүй дийлж, нэр сүргүй бузар цус урсгажээ.
- 113. Та нарын эрэлхэг сэтгэл зүрх.чин болдоор ширээгдэж, эрэмгий чанараар хатаагджээ.
- 114. Мөн-гөн бууралд минь юу бүтээв дээ?
- 115. Черниговын бояр сайдтай, жан.жиктай, татрантай, шельбйртэй, топчактай, ревугатай, ольбертай, дайчдаар хүчирхэг, баян элбэг миний дүү Догшин-алдарын эрх мэдлийг эс үзэв би. Хуланцагийн алдрыг хангинуулаи хуйлсан хутгатай. бамбайгүй цэргүүд уухайлан ялж байна.
- 116. Гэвч та нар, „өөрснөө зориглож, өнгөрсөн алдрыг өөрснеө шамшиж ирэх алдрыг өөрснөө хуваалдана" гэжээ.
- 117. Дүү нар аа, өтөлснийг залуу болгоход жигтэй гэж үү?
- 118. шонхрууд өд сөдөө гүйцэхээр жигүүртнийг өндөрт жанчин бал-бачиж үүрээ атаа жөтөөнд өртүүлэхгүй.
- 119. Гэвч вангууд надад тус хүргээгүйгзэс гай чирч,
- 120. цаг цөвүүнд эргэ-жээ.
- 121. Ром хотын дэргэд кипчак сэлмэн дор хашгаралда-хад, харин Ертөнцийн-эзэн ван шархан дор орж
- 122. Глебийн хөвүүнд уйтгар,гуниг тохиолджээ.
- 123. Их ваи Даян-эзэн! сакасан ёсоор чннь эцгийн алтан шнрээг хамгаа-лах явдал алсаас чамд нисэн ирэхгүй иь үү?
- 124. Ижил мөрнийг сэлүүрээр цалги. Гуулан Дон мөрнийг дуулгаар шавхаж чадна шүү чи.
- 125. Хэрэв чи байсан бол ногата зоосны шивэгчин, резанн зоосны боол олох байсан даа.
- 126. Амьд жад-Глебийн идэрхэг хөвүүдээр хуурай замд шидэж чадна шуү чи!
- 127. Догшин Рюрик, ялагч та хоёр! Алтадсан дуулгаар цусанд хөвж явсан дайчид, та нарын биш буюу?
- 128. Мэ-дэхгүй хээр талд хатан сэлмэнд шархадсан, бух гөрөөс мэт урамддаг эрэлхэг өмөг цэрэгда нарынх биш буюу?
- 129. Одоо цагийн өшөө авахын төлөө, орос нутгийн төлөө Хутаг-алдар догшны хүү Игорь вангийн шархнытөлөө алтан дөрөөгөө дөрөөлөгтүн ноёд оо!
- 130. Догшин-алдарын хүү, галиц газрын найман-санаат ван давтмал алтан ширээндээ өндөрлөн сууж байна чи! Төмөр цэргээрээ Уигарьш уулсыг туулж, хөлөг онгоцоо Дунай мөрөнд хөвүүлэн, нүсэр хүндийн илдийг үүл нэвт шидлэн, Дунайн их хаалгыг цуургалж ваншйн замыг хөндөлдөж байнам.
- 131. Чи Киев балгадын их хаалгыг нзэж, газар ор-ноо хамгаалан, Салтан хааныг эцгийн алтан ширээнээс намнан харвахад аюул занал газраар урсаж байна.
- 132. Орос газрын төлөө, Хутаг-алдар догшны хүү Игорь вангийн шархны төлөө хорт боол Кончакийг харван намна, ноён!
- 133. Тэгээд догшин Роман, Өших-алдар та хоёр! оюуны чинь гавьяанд эрэлхэг сэтгэл булаан дагуулж байна.
- 134. Шувууг зорнмог сэтгэлээр ялахыг эрмэлзэн, салхин дээр элэн халигч шонхор мэт чи эрэлхэг зоригтойгоор гавьяаны зүг өндөрт элэн хальж байна.
- 135. Латин газрын дуулга өмссөн төмөр сайн эрс танд бий шүү. Газар дэлхий тэднээс доргиж, олон газар орон-Хин нар, Литва, ятвягууд, деремелчүүд, кипчак нар жадаа хаялан, харлаг илдэн дор тэргүүдээ бөхийдөг байнам.
- 136. Гэвч ван Игорь, карны гэрэл бүрийж, мод муу ёроор навчаа гуужаад,
- 137. Роси Сула хоёр голоор хотууд хоёр талд хуваагджээ. Игорь-вангнйн эрэмгий цэрэг амь орохгүй нь!
- 138. Ван чамайг Дон мөрөн, вангуудыг ялалтад урин дуудаж байна.
- 139. Олегийн хөвүүд, эрэлхэг вангууд тулалдаанд ирэлцэж амжив ...
- 140. Ингварь, Даян-эзэн хийгээд Өших-алдарын гурван хүү бүгдээр, сайн үүрт шонхрууд! Та нар хушуу нутгаа ялагдаад алд-сан биш,
- 141. Танай алтан дуулга, ляд газрын жад, мөн бамбай хаа байна?
- 142. Орос нутгийн төлөө, Хутаг-алдар догшны хүү, Игорь вангийн шархны төлөө хээр талын их хаалгыг хурц сумаараа хаагтун!
- 143. Сула мерен мөнгөн урсгалаар Переяславль хотыг зорин урсахгүй байна. Двина мөрөн тэр догшин полоцк нарт тусалж хенөөлтний хашгарааи доогуур намаг бо-лон урсаж байна.
- 144. Василькнйн хүү гагцхүү Булих-ал-дар ноён хурц илдээрзэ литва дуулгы нь хангинуулан явж, авга Даян-алдарын алдрыг балбггчуулан, өөрөө улаан бамбайн дор цуст ногоон дээр амрагтайгаа литва илдээр
- 145. алхигдаж байхдаа:
- 146. „Ван чиний өмөг цэргийг шувуу далавчаар хучиж араатан цусы нь долоов!" гэ-жээ.
- 147. Энд дүү Дуурсах-алдар ноён нь ч, нөгөө Даян-алдар ван нь ч байсангүй. Тийнхүү ганцаардан сувад эрдэиэ амиа алтан чондроороо дамжуулан эрэлхэг биеэс ангижруулан унагаажээ.
- 148. Дуу хоолой гуньж, зугаа цэн-гэл гудайв. Городен хотын бүрээ дуугарч байна.
- 149. Догшин-алдар, Даян-эзэк хоёрын ач кар бүхэн! Байлдааны тугаа нэгэнт бехкйлгөж балбархай илдээ хуйлагтун.
- 150. Та нар, авгын алдраас салан хагацжээ.
- 151. Та нар, хямарч буруу номтныг орос газрын зүг Даян-ал-дарын баялагт далладаг болжээ.
- 152. Дажин хямралаас болж кипчак газар хүчирхийлдэг болов. Трояны долдугаар мөчилгөн дээр
- 153. Даян-алдар ноён, янаг бүсгүйнхээ тухай шавга татжээ.
- 154. Даян-алдар ноен морио бааштайгаар түшнж, Киев балгадын зүг давхиж Киевийн алтан ширээнд хүрч,
- 155. Цагаан-балгадаас шөнө дундлан мордож, хөх униар татуулан хорт араатан мэт давхиж өглөегүүр
- 156. Шинэ-балгадын их хаалгыг саран илдээрээ бүлэн нээж Догшин-алдарын алдрыг няцар балбалан,
- 157. Дудуток мөриөөс Немига гол хүртэл чоно мэт давхижээ. Немига гол дээр толгойгоор босгосон бухлуудыг дэлгэж харлаг манцаргаар цайруулан цохилж, үтрэм дээр амий нь агуулж, биеэс нь сүнсийг сэгсрэн хийс-гэж байсан юм.
- 158. Немига голын цуст хөбөөн дээгүүр сайн юм цацагдаагүй, харпн орос хөвүүдийи яс ца-цагджээ.
- 159. Даян-алдар ван хүмүусийг шийтгэж ноёдод балга-даар хувь өгч шөнө нь өөрэө чоно мэт тэнуүчлэн Киевээс гарч тахна дуугарахаас өмнө Тмуторконь хүрч хэсүүчлэн их Хорс тэнгэр өөд чоно мэт замнан явжээ.
- 160. Өглөө эрт Даяи-алдар ванд зориулан, Полоцк хотын хутагт Софийн сүмийн дэргэд хонх дуугарахы нь Даян-алдар Киев балгадаас сонсдог байжээ.
- 161. Эрэлхэг биенд нь цэцэн оюун байвч тэр нь гойд олон - таа нэрмэгд-жээ.
- 162. Түүнд
- 163. „уран бачтан ч, ухаант хүн ч, аргат жи-гүүртэн ч, тэнгэрийн зарга таслах газарт тээглэлгүй гардаггүй" гэж мэргэн ухаант Боянь (туульч) хэдүйи цагт урлан түрэн хэлжээ.
- 164. Аяа, Орос нутаг анхан цаг, анхны ноёдоо дурсан гасалж байна!
- 165. Тэр хуучин Ертөнцийн-эзэн ванг Киевийн уулсад өлгөн хадаж болохгүй байжээ.
- 166. Одоо Рюрикийн туг, бас өөр нэгэи ялагч вангийн тут босов. Гэвч тэдний туг салангн хнйсч,
- 167. жад нь харшилдан хангинаж байна!
- 168. – – –
- 169. „Хөдөө болоод Дон мөрөн зүг нисье.
- 170. Каял голын усанд мннжпн нударга норгож,
- 171. вангийн чийрэг биенмй цуст шархыг арчъя" гэж Догшнн-алдар вангийн охин зар нь гараагүй хөхөөн дуугаар өглөө эртлэн донго-доход, тэр дуу нь Дунай мөрөн дээр дуулдаж байлаа.
- 172. – – –
- 173. „Аяа салхн, хуй! Тэнгэр чи юунд урьдаас сөрөн улээнэм?
- 174. Хин нарын сум хайрты минь дайчнуудын зүг юунд хөнгөн өд сөд дээрээ, нисэлднэм?
- 175. Хөх тэнгис дээрх хөлөг онгоцыг ганхуулан, уүлэнд тулсан орги-лыг үлээсэн чинь багадав уу?
- 176. Тэнгэр чи юунд миний зугаа цэнгэлийг дэрсэнд тарааж үлээв?" гзж Догшин-алдарын охин Путивль балгадын хэрмэн дээр өглөө эрт уйлж хайлж байна.
- 177. – – –
- 178. „Аяа үгтний хүү Днепр мөрөн! чи Кипчакийн нутаг дамжин, чулуун уулсыг нэвтэлжээ.
- 179. Чи усан дээрээ ХутаТ-алдар ваигийн хөвуүдийн завийг хөвүүлэн, Кобяк хааны сүрэг цэрэгт хүргэжээ.
- 180. Өглөө эрт тэнгис дээр миний нулимсыг дуслуулахгүй гэвэл, хайрты минь хө-вүүлж надад авч ирээч, Днепр-ээ" гэж Догшин-алда-рын охин өглөе эртлэн Путивль балгадын хэрэм дээр уйлан хайлж байна.
- 181. – – –
- 182. „Гэрэлт, хэт гэгээн нар минь! Хамаг олонд үзэмжит халуун элчит,
- 183. тэнгэр чи, халуун цацрагаас хайртын дайчингуудаас юунд халхлав? Усгүй хээр талд тэд ун-даассаар нум нь нугарч, хөөрхий зовлонгоор хөө хуяг нь ивэрчээ" гэж Догшин-алдарын охин Путивль бал-гадын хэрмэн дээр өглөө эрт уйлан хайлж байна.
- 184. Шөнө дундалж, тэнгис цалгилан усан хуй босчээ. Игорь ван кипчак газраас орос газраа зүглэж, эцгийн алтан ширээнд одох замыг тэнгэр зааж байна.
- 185. Үдшийн гэгээ тасрав. Игорь ван дугжирч, Игорь ван зүүрмэглэж, санаандаа их Дон мөрнөөс бага Дон хүрэх хээр талыг хэмжнж байна.
- 186. Шөнө дунд Овлур, Игорь ванд учрыг мэдүүлэх гэж, морио голын тэртээ-гээс ксгэрэн дууджээ. Ван Игорь бүү хоцроосой!
- 187. (Овлур) газар түншин хашгарахад өвс ногоо шуугилдан, кипчакийн асрууд дэрвэлзжзэ.
- 188. Харнн Игорь ван, хулс-ны шугуйд үен (ог-отно) шургах мэт, цагаан нугас усанд шумбах мэт гүйж,
- 189. морнндоо ухасхнйн мордож, хөх бор чоно мэт гудасхпйн давхижээ.
- 190. Бага Донын тохойн зүг зугатаж өглөөннй зууш, үдийн зоог, үд-шийн хоол хайж, хун галууг үүлэн доогуур иамнаж яваа шонхор шиг довтлон явжээ.
- 191. Игорь ван шонхор мэт довтлоход Овлур наалдсан хүйтэн хяруугаа сэгс-рэн чоно мэт зугатахад нь хөлөг морьд нь цуцжээ.
- 192. Бага Дон мөрөн:
- 193. „Ван Игорь-ээ! чамд суу заль багагүй бий. Харин Кончак хаанд гол нь харлах явдал болж орос газарт олон баяр болов!" гэжээ.
- 194. – – –
- 195. „Аяа, бага Дон мөрөн! Ванг долгион дээрээ хөвүүл-сэн, мөнгөн хөвөөн дээрээ ванд ногоон өвс дэвссэн, ногоон модны мөчрийн дор бүлээн манангаар ванг хув-цасласан чиний суу заль- багагүй бий.
- 196. Чи ванг усанд цагааи нугас мэт, урсгал долгионд цахлай шиг, сал-хинд хар нугасны адил сахкн хамгаалжээ"-гэж Игорь ван (хариу) хэлжээ.
- 197. Бусад булаг шандыг залгиж, адаг-таа өргөн Болсон, эхэндээ ус ход: стой Стугна гол тийм биш, бараан эргийн оёортоо идэр Өсөх-алдар ванг жи-вүүлжээ-гэж Игорь хэлж байна. Өсох-алдарын эх нь Днепр мөрний бараан эргэн дээр,
- 198. ван Өсох-алдартаа гашуудан уйлж байна.
- 199. Энэлэн шаналахад нь цэцэг гу-ннглан, мод уйтгарлаж газарт мэхийжээ.
- 200. Тэгээд Игорь ванг мердөн, Гзак хаан Кончактай цуг явалцана.
- 201. Тэр цагт хэрээ хиагалсангүй, алагтуу бархирсангүй, шаазгай шагширсангүй, гагцхүү аврага могой гулалзаж язав.
- 202. Тоншуульш тогшоо мөрөнд одох замыг зааж, алтан гургалдай үүрийн хярааг цэнгүүн дуугаар магтан жиргэж байна.
- 203. Гзак Кончакт:
- 204. „Шонхор үүрийн зүг нисвэл, алтан тоонолжоороо зулзагы нь харван намная" гэхэд,
- 205. Кон-чак Гзакт:
- 206. „Шонхор үүрийн зүг нисвэл,харин бид зул-загы нь гуа бүсгүйгээр аргамжъя "гэжээ.
- 207. Тэхэд Гзак Кончакт:
- 208. „Зулзаган шоихорыг гуа охиноор аргамжвал манд зулзаган шонхор ч үгүй, гуа бүсгүй ч үгүй болж манийг жигүүртэн кипчакийн ходөө талд ианчих бол-но" гэжээ.
- 209. Догшин-алдарын хуучин цагийн Хутаг-алдар таны дуу бүтэзгч нар, Олег вангийн хайртан боян, Ходына хоёр
- 210. „мөр байхгүй бол толгойд хүнд нүсэр, толгой байхгүп бол биед аюултай" гэгчээр, Орос газарт Игорь ван байхгүй бол (тнйм болно)-гэж ярилцжээ.
- 211. „Огторгуйх кар гийгүүлж байна, Орос газрыг Игорь ван гэрэлтүүлж байна" гэж
- 212. Дунай мөрөн дээр охидын дуулалдах нь тэнгисээр дамжин Киев балгад хүртэл дуусаж байна.
- 213. Игорь ван Хутагт тэнгэр төрөгч Хурим-гийчийн зүг Боричевт явж байна.
- 214. Олон гацаа баяртай, орон хот цэнгэлтэй.
- 215. Хуучин вангуудад дуулсан дууг, хожим залуу ванд Дуулахдаа;
- 216. „Хутаг-алдарын хүү Игорь ван, догшин бух гөрөөс Даян-эзэн, Игорийн хүү Ертөнцийн-эзэн нарын алдрыг магтан ероөе?"гэжээ,
- 217. Вангууд өмөг цэргүүд, христосын шажны төлөө хөнөөлтний цэргийг эсэргүүцэн тэмцээд, эсэн мэнд болтугай!
- 218. Вангууд өмөг цэргийн алдрыг магтан ерөөе! Тийн болтугай!
Ссылка
Если вы используете корпус в научной работе, пожалуйста, сошлитесь на эту публикацию:
Орехов Б. В. Параллельный корпус переводов «Слова о полку Игореве»: итоги и перспективы // Национальный корпус русского языка: 2006—2008. Новые результаты и перспективы. — СПб.: Нестор-История, 2009. — С. 462—473.